Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигчдоос коронавирусийн халдвар батлагдах нь нэмэгдсээр байгаа аж. Иймд БНСУ-ын хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу есдүгээр сарын 10, 11-ний өдрүүдийн нислэгээр Улаанбаатар-Сөүл чиглэлд зорчигч тээвэрлэхгүй байх шийдвэр гаргасан байна.
Гэхдээ Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүйг "МИАТ" ТӨХК-иас мэдэгдлээ. Мөн дээрх өдрүүдэд Улаанбаатараас Сөүл чиглэлийн тийз авсан зорчигчид тийз авсан газраа хандахыг тус компаниас зөвлөжээ.
Иргэний нисэхийн ерөнхий газраас ирэх аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг баталсан. Уг хуваарийн дагуу аравдугаар сард нийт 37 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Мөн цар тахлын үед авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг анхааруулсан байна.
| Улаанбаатар-Сөүл нислэгээр энэ сарын 10,11-нд зорчигч тээвэрлэхгүй |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |