• Өнөөдөр 2025-05-02

Х.Энхтуяа яллаа

2021-09-02,   243

ара таеквондогийн эмэгтэйчүүдийн -49 кг жинд өрсөлдөж буй Х.Энхтуяа өнөөдөр хүч үзэж буй.
 
Тэрээр эхний шатандаа Европын аваргын хүрэл медальт Узбекистаны тамирчин Зиодахон Исаковатай тоглосон юм. Улмаар эхний үед 6-4 харьцаагаар, хоёрдугаар үед 3-2 харьцаагаар ялсан ч гуравдугаар үед 2-7 хожигдсон. 
 
Ингэснээр 11-13 харьцаагаар ялагдал хүлээсэн юм. Улмаар дагах тоглолтод Мароккогийн тамирчин Суканиа Эс-Саббартай сая тоглож, яллаа. Тэрээр нийт оноо 21-37 харьцаагаар өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Тодруулбал, 
 
  • Нэгдүгээр үед: 9-11 харьцаагаар ялж               
  • Хоёрдугаар үед: 2-13
  • Гуравдугаар үед: 10-13 оноог тус, тус авлаа. 
Одоо 18:00 цагт Тайланд болон Сербийн тамирчдын ялсантай тоглоно. Тус тулаанд ялбал хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болох юм.  Х.Энхтуяа нь 2017 оны дэлхийн аваргын алт, 2019 оны дэлхийн аваргын мөнгөн медальтай.

Х.Энхтуяа яллаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188