• Өнөөдөр 2025-05-02

Л.Энх-Амгалан: Надаас хулгай хийсэн МҮИС-иас уучлалт гуйхгүй

2021-09-02,   368

       Монголын үндэсний их сургууль Боловсрол, шинжлэх ухааны сайдыг уучлалт гуйхыг шаардаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд хандаж байгаагаа өнөөдөр мэдэгдсэн.
 
Харин үүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уучлалт гуйхгүй хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ. Тэрбээр "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй.
 
МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" гэжээ.

Л.Энх-Амгалан: Надаас хулгай хийсэн МҮИС-иас уучлалт гуйхгүй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-02 13:27:29
    зочин: төрийн яамны зөв
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188