Нээлттэй нийгэм форум нь 2008 оноос эхлэн Шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд шүүх эрх мэдлийн хүрээний бодлогын шинэтгэлийн үйл явцад судалгаа шинжилгээ хийх, олон талт хэлэлцүүлэг өрнүүлэх, техникийн туслалцаа үзүүлэх зэрэг хувь нэмэр оруулсан.
Энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр УИХ-аас Шүүхийн тухай хуулийг Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн баталсан нь шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэхэд нөлөөлсөн юм. Гэсэн ч хуулийн хэрэгжилт, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог шинэ хуулийн дагуу эмхлэн байгуулах ажил зогсонги байдалд орсонтой холбоотой шүүгчид хариуцлага тооцох, улмаар шүүхийн захиргааны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхэд хүндрэлтэй байгаа аж. Энэхүү нөхцөл байдал нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул Шүүхийн тухай хуулийн хэрэгжүүлэхэд онцгой анхаарах нь зүйтэй байна.
Нээлттэй нийгэм Форум нь 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой бодлогын хэлэлцүүлгээс эхлэн энэ оны нэгдүгээр сарын 15-нд Шүүхийн тухай хууль шинэчлэн батлагдах хүртэлх хугацаанд өрнөсөн бодлогын хэлэлцүүлгийг архивлан нэг дороос харах боломжтой мэдээллийн цахим сан болгон нийтэд танилцуулж байна. Түүнчлэн, 2021 оны хуулийг 2012 болон 2002 оны шүүхийн тухай хуулиудтай агуулгын хувьд харьцуулан тус хуулийг хэрэгжүүлэгч талууд болон хэрэглэгчдэд хүргэж байгаа юм. Энэхүү мэдээллийн сан нь ННФ-ын цахим хуудаст байрлах бөгөөд shuukh.forum.mn хаягаар орж танилцах боломжтой.
| Шүүхийн тухай хуулийн цахим мэдээллийн санг танилцуулж байна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |