• Өнөөдөр 2025-05-02

Үерийн усанд боогдсон 300 гаруй малыг завиар зөөж, гаргажээ

2021-09-01,   378

      Хангай нурууны араас усжих Хануй, Чулуут, Суман, Хойд тамир, Урд тамир гол болон Өгий, Тэрхийн цагаан нуурын усны түвшин наймдугаар сард хоногт 1-2 см нэмэгджээ. Энэ нь олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 40-90 см нэмэгджээ.
     Наймдугаар сарын 27-29-ний өдөр үргэлжлэн орсон борооны улмаас Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт баг Хар усан тохой гэдэг газарт үерийн усанд боогдсон 300 тооны хурга, 70 ишиг, 10 хонийг Онцгой байдлын газрын алба хаагчид завиар зөөвөрлөж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлжээ. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
 

Үерийн усанд боогдсон 300 гаруй малыг завиар зөөж, гаргажээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188