• Өнөөдөр 2025-05-02

Зам тээврийн ослоор 11 хүн гэмтжээ

2021-08-31,   349

      Наймдугаар сарын 30-н буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 399 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 302 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 
 
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 11 хүн гэмтсэн. Харин орон нутагт хүн гэмтсэн осол зөрчилгүй байна.
 
Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл: /Нийслэлд/
 
Гэмтсэн хүн:
  • Явган зорчигч- зургаа 
  • Зорчигч- тав
Ослын хэлбэр:
 
  • Явган зорчигч автомашинд мөргүүлсэн - долоо
  • Гурван автомашин мөргөлдсөн- нэг 
 
Түүнчлэн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсон нийт 56 зөрчил илрүүлсэн аж. Үүний 53 зөрчлийг нийслэлд, гурвыг нь орон нутагт илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан байна.
 
Жолооч зорчигч та бүхэн хөдөө орон нутгийн замд зорчихдоо жолооч, зорчигчид хамгаалах бүсийг зүүж хөдөлгөөнөө эхлэх, тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцоно уу. Мөн мотоцикл, мопед жолоодох үедээ хамгаалах малгай хамгаалалтын хэрэгсэл өмсөж замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд соёлтой боловсон оролцох шаардлагатай байгааг анхааруулж байна. 
 
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба 
 
 

Зам тээврийн ослоор 11 хүн гэмтжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188