Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Сүхбаатар дүүргээс цахимаар зохион байгууллаа. Энэ үеэр албаныхан дархлаажуулалтын мэдээллийг танилцуулав.
Коронавирусийн эсрэг дархлаажуулалтад нийслэлчүүдийн нэгдүгээр тунгийн хамралт 74 хувь, хоёрдугаар тунгийн хамралт 69.1 хувь байна. Мөн зорилтот бүлгийн нэгдүгээр тунгийн хамралт 100 хувьд хүрч, хоёрдугаар тунгийн хамралт 96.3 хувьтай байгаа юм. Зорилтот бүлэгт жирэмсэн эхчүүд, 12-17 насны хүүхдүүд, ахмад настнууд багтаж байна.
Түүнчлэн цар тахалтай зэрэгцэн хүйтэн сэрүүний улиралд дэгддэг халдварт өвчнүүд, тэр дундаа томуугаас сэргийлэх ажил ямар түвшинд байгааг Нийслэлийн Засаг дарга тодруулав. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улирлын томуугийн вакцин хараахан орж ирж амжаагүй байна. Ирэх есдүгээр сарын 25 гэхэд оруулж ирэн, иргэдэд вакцин хийж эхэлнэ” гэсэн мэдээлэл өглөө. Засаг дарга улирлын томуугийн вакциныг яаралтай оруулж ирэн, томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэхийг үүрэг болголоо.
| Д.Сумъяабазар: Томуугийн вакциныг яаралтай оруулж ир |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |