• Өнөөдөр 2025-05-24

Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирлаар А.Баярбатыг сонголоо

2021-08-30,   370

        Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирлаар А.Баярбатыг сонголоо. Монголын өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн гишүүнчлэлтэй Монголын Телевизүүдийн Холбоо бүх гишүүдийн ээлжит хурлаа 2021 оны наймдугаар сарын 26-нд зохион байгуулж, гүйцэтгэх захирлаар А.Баярбатыг сонголоо.
 
Ариунболдын Баярбат нь мэдээллийн технологийн инженер, бизнесийн удирдлага мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
 
А.Баярбат 2015 оноос NTV телевиз, ONTV телевиз, ФМ 107 радио, Time.mn вэб сайт, Оранж энтертэйнмэнт зэрэг хэвлэл мэдээлэл, контент үйлдвэрлэлийн чиглэлийн компаниудыг багтаасан Медиа групп ХХК-ийг удирдан гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байна.
 
Тэрээр 2004-2012 онуудад интернэт, харилцаа холбоо, суурин болон утасгүй холбооны олон томоохон төслүүдийг удирдан хэрэгжүүлж байсан туршлагатай бөгөөд сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа, контент үйлдвэрлэл, продюсингийн чиглэлээр амжилттай ажиллаж байна.
 
 

Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирлаар А.Баярбатыг сонголоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188