• Өнөөдөр 2025-05-24

А.Бүрэнбаатарыг МҮОНРТ-ийн захирлаар томилсон тогтоолыг хүчингүй болгожээ

2021-08-30,   722

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, Ерөнхий захирлын албан тушаалд томилогдох нээлттэй санал хураалтыг гуравдугаар сарын 5-нд явуулсан билээ. 
 
Ерөнхий захирлын сунгаанд А.Бүрэнбаатар, Б.Ууганбаяр, Г.Гэрэл, Г.Бат-Оргил нарын 15 хүн өрсөлдөж, олонхын саналаар А.Бүрэнбаатарыг тус телевизийн Ерөнхий захирлаар сонгосон юм.
 
Тэгвэл сонгон шалгаруулалт хууль бус болсон, “Тооллогын комисс"-ийн хууль бус шийдвэр, хайнга хандаж, алдаатай тоолсон хэмээн үзэж, А.Бүрэнбаатар нартай хамт нэр дэвшсэн, тус телевизийн дэд захирлаар ажиллаж байсан Г.Гэрэл шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
 
Түүний нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны Хэргийн Шүүхээс хангасан байна. Тодруулбал, А.Бүрэнбаатарыг Ерөнхий захирлаар томилсон 2021.03.05 өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль , баталсан журмынхаа дагуу хийхийг Үндэсний зөвлөлд даалгажээ.

А.Бүрэнбаатарыг МҮОНРТ-ийн захирлаар томилсон тогтоолыг хүчингүй болгожээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-30 18:01:19
    Мэндээ: Бүрэнбаатар яана даа байгууллагыг нь самархаас өмнө аваасай даа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188