• Өнөөдөр 2025-05-24

ТАНИЛЦ: Зорчигчийн галт тэргээр зорчихдоо бүрдүүлэх бичиг баримт

2021-08-30,   419

“Ковид-19” цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зорчигч тээврийн галт тэрэгний хөдөлгөөнийг удаан хугацаанд зогсоосны эцэст УОК-ын зөвшөөрлөөр 2021 оны наймдугаар сарын 29-ний өдрийн 05:00 цагаас эхлэн нээсэн. Орон нутгийн зорчигч тээврийн галт тэрэг дараах чиглэлүүдэд аялж байна.

Үүнд:

  • Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар
  • Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар
  • Улаанбаатар-Чойр-Улаанбаатар гэсэн чиглэлд аялахаар болжээ.

Харин Сайншанд, Замын-Үүдийн чиглэлд зогчигч тээвэр аялахгүй байгаа юм. Зорчигчийн галт тэргээр аялахдаа УОК-ын даргын 2021 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 46 тоот тушаалаар баталсан “Хот болон орон нутаг хооронд иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-д заасны дагуу дараах бичиг баримтыг заавал бүрдүүлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн зорчихыг анхааруулж байна.

Зорчигчийн галт тэргээр зорчихдоо бүрдүүлэх бичиг баримтууд:

  • Коронавируст халдвар /Ковид-19/-ийн эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
  • Сүүлчийн дөрвөн сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа.
  • Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон нэг, хоёрт заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавирусийн халдварын PCR шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс гурван хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу / шинжилгээ өгсөн өдрөөс хоёр хоногийн хугацаанд хүчинтэй/.
  • Харин 0-17 насны хүүхдээс коронавирусийн халдварын PCR болон антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу шаардахгүй бөгөөд шалган нэвтрүүлэх хяналтын цэгүүдэд асуумж авч, биеийн халууныг үзэж, коронавируст халдварын эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хүүхдээс түргэвчилсэн шинжилгээ авч холбогдох хариу арга хэмжээг тухайн орон нутгийн Онцгой комисс хариуцан зохион байгуулна.

ТАНИЛЦ: Зорчигчийн галт тэргээр зорчихдоо бүрдүүлэх бичиг баримт
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188