-Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хийсэн хяналт шалгалтын хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?
-Эргэлт.мн сайтад гарсан нийтлэлийн мөрөөр Улсын ерөнхий прокурорын газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэс, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хяналт, шалгалтыг явууллаа.
Шалгалтын гол зорилго нь нийтлэлд дурдсанчлан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хэргийг удаашруулан шалгасан, үндэслэлгүй шийдвэрлэсэн асуудал байгаа эсэх, мөн эрх бүхий албан тушаалтнууд, прокуророос хэрэг, материалыг шийдвэрлэхдээ хувийн сонирхол гаргасан, хууль зөрчсөн, мэргэжлийн алдаа гаргасан эсэхийг шалгаж тогтоохоор ажилласан.
Энэ хүрээнд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэсэн шийдвэр, гомдол, мэдээлэл, хэргийн шалгах явц байдлыг танилцсан.
Шалгалтын явцад тус аймаг дахь Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг мөрдөн шалгах, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, тухайн төрлийн гомдол, мэдээлэл, хэргийг шалгаж шийдвэрлэсэн болон шалган шийдвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар тайлбар, тодруулга авч ажилласан.

-Сэлэнгэ аймагт хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэг ямар түвшинд байна вэ? Тус аймгийн прокурорын газраас энэ төрлийн хичнээн хэргийг шалгаж шийдвэрлэсэн бэ?
-Улсын хэмжээнд бүртгэгдсэн хүрээлэн байгаа орчны эсрэг хэргийн 18.7 хувь нь Сэлэнгэ аймагт бүртгэгдсэн нь бусад газруудтай харьцуулахад энэ төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг байна.
Сэлэнгэ аймгийн хэмжээнд хянаж шийдвэрлэсэн гомдол, мэдээлэл, хэргийн 10.7 хувийг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил эзэлж байгаа бол, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн 56 хувийг хууль бусаар ашигт малтмал ашигласан, олборлосон талаарх гомдол, мэдээлэл, хэрэг эзэлж байна.
2021 оны наймдугаар сарын байдлаар “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн талаарх 54 гомдол, мэдээлэл, 67 хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 мөрдөн байцаалтын хэрэг шалгагдсанаас зургаан гомдол, мэдээлэл, 18 хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 12 хэргийг шүүхэд шилжүүлж, одоо 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Зөрчлийн тухай хуульд заасан “Ашигт малтмалын тухай хууль зөрчих” зөрчлийн шинжтэй 15 гомдол, мэдээлэл шалгаснаас долоод нь зөрчлийн хэрэг нээж, найман гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн улмаас учирсан 443.7 сая төгрөгийн хохирлоос 31.5 сая төгрөгийг хэрэг шалгах явцад нөхөн төлүүлж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 33 төрлийн 533.1 сая төгрөгийн техник хэрэгслийг битүүмжилсэн байна.
(1).jpg)
-Шалгалтаар ямар нөхцөл байдал тогтоогдсон бэ?
-Сэлэнгэ аймгийн прокурорын газраас 2021 оны наймдугаар сарын байдлаар “хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан зургаан гомдол, мэдээлэл, мөн үндэслэлээр хааж шийдвэрлэсэн 18 хэрэг бүртгэлтийн хэргийг хянахад, прокурорын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байсан. Мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болон хэргийн мөрдөн шалгах ажиллагааг удаашруулан шалгасан нөхцөл байдал байхгүй байна.
Манай Олон нийттэй харилцах албанаас хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр гарч байгаа мэдээлэл нэг бүрийг бүртгэж, холбогдох хэлтсүүдэд өгч, хэлтсүүд мэдээллийн шинж байдлаас шалтгаалан хариу өгөх, газар дээр нь очиж шалгах ажиллагааг хийдэг.
Танай сайтад мэдээлэгдсэн “авлига авч алтны хэргүүдийг хааж байна” гэх мэдээлэл тогтоогдоогүй.
Шалгалтын дүнгээр ийм төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтэд давхар хяналт тавьж ажиллах үүргийг аймгийн прокурорын газрын ерөнхий, орлогч прокурор нарт өгч, шийдвэрлэлтийн талаар улирал бүр Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст ирүүлж байхаар шийдвэрлэсэн.
Дахин хэлэхэд иргэд прокурорын хяналттай холбоотой гомдол, мэдээллийг 1800-1919 дугаараар авч байгааг хэлмээр байна.
Цаашид прокурорын байгууллагаас ганц Сэлэнгэ аймаг биш Улсын хэмжээнд бүртгэгдэж буй хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг шалгах, шийдвэрлэхэд анхаарч, прокурорын газрууд руу мэдээлэл, зөвлөмж хүргүүлэх, зарим газарт очиж шалгах зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
(1).jpg)
| МАНАЙ НИЙТЛЭЛИЙН ДАРАА: УЕПГ-аас Сэлэнгэ аймгийн прокурорын газарт хяналт, шалгалт явуулжээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |