Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээг хийх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээ хийж байгаа туршлага, санал хүсэлт солилцох зорилгоор энэ сарын 6-ны өдөр нийслэлийн сувилал, сэргээн засах төвийн дарга, эмч нартай цахим уулзалт хийлээ. Тус уулзалтад нийт 28 хүн оролцсон бөгөөд “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр заавар боловсруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Мөн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Хан-Туул” төвөөс “Ивээлт Монгол хүн” НҮТББ-тай хамтран “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн суманд Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүмүүжиж буй “Ковид-19” халдвараар өвдсөн 43 хүүхдэд дархлаа сэргээх, чийрэгжүүлэх тусламж үйлчилгээг үзүүлжээ.


Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
| Коронавирусийн халдварын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлж эхэллээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |