Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2003 оны наймдугаар сарын 1-2-нд шилжих шөнө иргэн 47 настай Б гэгч биедээ олон удаагийн хутганы шарх авсны улмаас нас барсан онц ноцтой гэмт хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагын алба хаагчид эзэн холбогдогч нь тогтоогдохгүй гаднын нөлөөтэй нас барсан тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсаны үр дүнд уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийг илрүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийг 32 настай Х гэгч хувийн таарамжгүй харьцааны улмаас болж үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид 18 жилийн дараа илрүүлжээ. Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэн Х-д эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан энэ сарын 1-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэн шийдвэрлэжээ. Энэ ташрамд, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь өнгөрсөн долоо хоногт 25 жилийн өмнө үйлдэгсдэн хүн амины гэмт хэргийг мэргэжлийн ур чадвар гаргаж илрүүлсэн байна.
| Таарамжгүй харилцааны улмаас нэгнээ хөнөөсөн хэргийг 18 жилийн дараа илрүүлжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |