Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Андлалын хөшөөг нурааж эхэлсэн талаар мэдээлэл хийж байна. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Хэнтий аймгийн дөрвөн суманд түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой бүтээн байгуулалтуудыг 2018 оноос хойш хийж байгаа. “Андлалын хөшөө”ний зураг төслийг уран барималч УГЗ Д.Эрдэмбилэг гуай зохиосон. БОАЖЯ тухайн ажлыг гүйцэтгэгч “Хос санаа” компанитай гэрээ байгуулж, барилга угсарсан. Яамнаас энэхүү төслийг үргэлжлүүлэхтэй холбоотой судалгааг хийж, Д.Эрдэмбилэг агсны шавь нартай уулзаж, анхны зураг төслөөр нь үргэлжлүүлэх боломж байгаа эсэх талаар үйл ажиллагаа явуулсан. Гэвч оюуны өмчийг эзэмшигч нь барилгын явцад хяналт тавих боломж хязгаарлагдсан учраас зураг төслийг үргэлжлүүлэхэд хүндрэл үүсэж байна гэсэн дүгнэлт гарсан.
Иймээс Д.Эрдэмбилэг агсны гэр бүлээс “Хос санаа” компанид оюуны бүтээлийг зохиогчийн эрх шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан. Мөн тухайн гэр бүлээс БОАЖЯ-нд “Андлалын хөшөө”г буулгаж, зохиогчийн нэр хүндэд дахин халдахгүй байхыг хүсэж байна гэж хандлаа. Улсын төсвөөс гарсан 1.9 тэрбум төгрөгийг “Хос санаа” компани буцаан төвлөрүүлсэн. Нураахтай холбоотой зардлыг орон нутагт тухайн компани хариуцан ажиллаж байна. Эцсийн тооцооллыг гаргаагүй байгаа. “Андлалын хөшөөг”г нураах зардлыг улсын төсвөөс гаргахгүй" гэлээ.

| Н.УРТНАСАН: “Андлалын хөшөө”-г буулгах зардлыг “Хос санаа” компани хариуцна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |