Ардчилсан намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тус намын Дэд дарга Р.Эрдэнэбүрэн, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын талаар болон төрийн албаны шинэчлэл, улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлийн асуудлаар дараах мэдээллийг хийсэн юм.
АН-ын дэд дарга Р.ЭРДЭНЭБҮРЭН: Манай нам Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд нэгдэж орох, парламентад суудалгүй намуудтай хамтрах уриалгыг дэвшүүлэн ажиллаж байна. Иймээс парламентад суудалгүй намуудтай уулзалт, яриа хэлэлцлүүдийг ээлж, дараатай зохион байгуулж байна. Ардчилсан намаас УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн албан хүсэлтийг наймдугаар сарын 27 буюу маргаашнаас эхлэн хүлээж авна.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: Ардчилсан намын орон нутаг дахь гишүүд, дэмжигчдэд олон гомдол ирж байна. Шинээр мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуульд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 30 хүртэлх хувь нь төрийн жинхэнэ албан хаагч байхаар тусгасан. Гэвч МАН засаглаж байгаа орон нутагт энэ тоо хэтэрсэн. Өөрөөр хэлбэл, намынхаа хүн болгонд албан тушаал хуваарилсан. Үүнээс болоод 30 хувь биш зарим газар хурлын төлөөлөгчдын 60, 90 хувь нь төрийн жинхэнэ албан хаагч болсон гэх гомдол ирж байна. Ийм асуудал байгаа бол төрийн албаны зөвлөл мэдээлэл авч, Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль зарлах ёстой гэсэн албан шаардлагыг хүргүүлж байна. Мөн Төрийн албаны хуулийн шинэчлэлийн асуудал дээр тодорхой саналууд хүргүүлж, хамтарч ажиллана. Үүнээс гадна Улс төрийн намын хууль, гишүүнчлэлийн асуудлыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай. Иймээс манай нам Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд улс төрийн намын тухай хуулийг өргөн барьж, намрын чуулганд батлуулахыг уриалж байна.
| Р.Эрдэнэбүрэн: АН-аас нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн хүсэлтийг маргашнаас авч эхэлнэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |