Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр, “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гадна талбайд тэмцээн, уралдаан зохион байгуулах эсэхийг тухайн аймгийн Засаг дарга, онцгой комисс шийднэ гэх шийдвэрийг УОК-оос гаргасан. Энэ хүрээнд хэд хэдэн аймагт тэмцээн уралдаан зохион байгуулсан. Харин намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбогдуулан энэ сарын 21-нээс тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон.
Цаашдаа нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаад явна. Мөн Баян-Өлгий аймаг халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор 10 хоногийн хугацаатай хөл хорио тогтоох саналаа УОК-т ирүүлсэн. Таван удаагийн эрсдэлийн үнэлгээгээр "Эрдэл өндөр" гэж үнэлэгдсэн учраас саналыг нь хүлээн авч, аймгийн Засаг дарга захирамж гарган хөл хорио тогтоосон. Өөрөөр хэлбэл, аймгууд тодорхой хэмжээний хязгаарлалт тогтоох саналаа УОК-т ирүүлэн зөвшилцөж шийдвэр гаргаад явж байгаа.
Үүнээс гадна Улаанбаатар хотод үйлчилгээ эрхэлж буй аж, ахуйн нэгжүүд хариуцлагын гэрээ байгуулж цагийн хязгаарлалттай ажиллаж байгаа. Цаашдаа ч зарим ААН-ийн хувьд цагийн хязгаарлалт хийх байх. Халдварын нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаж байгаа бөгөөд аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлийг барьж байгаа” гэв.
| Т.Баярхүү: Зарим аж ахуйн нэгжид цагийн хязгаарлалт хийнэ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |