Монголын залуучуудын анхны байгууллага тэрээ Манай улсад 1921 оны наймдугаар сарын 25-нд “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдсан байдаг. Үүнээс улбаалан манай улс энэ өдрийг Залуучуудын өдөр болгож тэмдэглэж ирсэн. Мөн Нэгдсэн үндэстний байгууллагаас жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн залуучуудын өдөр” хэмээж, асуудал хөндсөн уриа дэвшүүлж шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого, чиглэлд хандуулдаг.
Тэгвэл энэ жилийн уриаг “Хүнсний эрүүл, аюулгүй байдал: Залуучуудын оролцоо, инноваци” хэмээн тодотгож, нийгмийн хөгжил, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад залуучуудын санаачилга, оролцоо чухал болохыг онцоллоо.
Манай улсад дэлхийн болон Монголын залуучуудын өдрийг тэмдэглэхтэй уялдуулан Залуучуудын хөгжлийн сарын аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд, олон улсын чиг хандлагатай уялдуулахын зэрэгцээ Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйг онцолж байгаа гэнэ.
Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганыг өнөөдөр цахимаар зохион байгуулахаар болжээ. Чуулганаар залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоо, сайн дурын ажил, эрүүл аюулгүй хөгжих, орчныг бүрдүүлэх, орон сууцаар хангах зэрэг залуучуудын хөгжил, оролцоог дэмжих олон талт арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, сорил, бэрхшээлийн тухай хэрэгжүүлэгч талуудын илтгэл, танилцуулгыг сонсож, залуучууд, олон нийт нээлттэй хэлэлцэх аж.
| Залуучуудын хөгжлийн үндэсний чуулган болно |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |