Монголчууд сүүлийн жилүүдэд хятад эмийг “шүтэх” болсон. Өөрөөр хэлбэл, хэн нэгний амнаас “маш сайн” гэж сонссон л бол хаана, хэн, хэзээ, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хятад эмийг хайж, түүнээсээ бүрэн хамааралтай болоод буй. Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, худалдан борлуулах эмийн жагсаалтад нэг ширхэг ч хятад ханзтай эм байдаггүй гэнэ.
Иргэдийн дунд эрэлт ихтэй байх болсон хэд хэдэн хятад эм бий. Тэдгээр эмийн хэрэгцээ ихсэх тусам БНХАУ-аас захиалж, улсын хилээр нуун дарагдуулж, хууль бусаар оруулж ирдэг сүлжээ ч бий болсон байна. Тухайлбал, “Даралтны цэнхэр”, “Зүрхний вааран”, “Цөсний шар”, “Тулуйн ногоон” зэрэг эмүүд монголчуудад аль хэдий нь танил болсон. Тухайн эмийн сөрөг нөлөө бүү хэл найрлаганд яг ямар бодис орсон, яаж үйлдвэрлэсэн зэргийг ч мэдэхгүй учир ийнхүү өнгө, савлагаа, баглаа боодлоор нь ярих нь элбэг. Хятад эм хэдийгээр үйлчилгээ сайтай, үнэхээр уусан даруйд биед маш түргэн үйлчилгээ үзүүлдэг байж болох ч чухам ямар бодисын нийлбэрээр, ямар нөхцөлд, хэрхэн үйлдвэрлэсэнийг нь хэрэглэгч маш сайн мэдэж байх ёстой. Гэтэл бид дотооддоо үйлдвэрлэсэн эм, тангынхаа талаар ч төдийлэн сайн мэддэггүй нь нууц биш. Монголчуудын “хоол” мэт хэрэглэх болсон цөөн эмийн талаар энд ярилцая.
Хэрвээ танд ямар нэгэн өвчин, зовиур байгаа бол та Монгол Улсад худалдан борлуулахыг хүлээн зөвшөөрсөн, үйлдвэрлэсэн улс, огноо, хадгалалтын хугацаа нь тодорхой, эмийн чанар олон улсын стандартад нийцсэн, эм, эмийн бүтээгдэхүүнийг эмчийн зааврын дагуу хэрэглэх ёстой байдаг. Харин хятад эмийг хэн хүссэн нь дур мэдэн хэрэглэдэг. Олдоц ихтэй болсон доорх эмүүдийг тодорхой заавар зөвлөмж, тун хэмжээ, давтамж зэргийг тооцоололгүйгээр өвдөх болгондоо уудаг нь нууц биш. Хэрвээ та эдгээр эмийг сайн гэж сонссон, худалдан авахаар төлөвлөсөн бол түр азнаж, дахин бодож, эмч, эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.
ЗҮРХНИЙ ВААРАН ЭМ: Энэ эмийг зүрхний ногоон вааран эм гэдгээр нь монголчууд мэддэг. Хэрэглэдэг хүмүүсийн ярьж буйгаар зүрхний титэм судасны нарийсал, цус бүлэгнэлт болон түүнээс үүдэлтэй шинж тэмдэгүүд, зүрхний өвчлөл, цээж давчдан бачимдах, цусны эргэлт нэмэгдүүлэх зэрэгт энэ эмийг хэрэглэдэг гэнэ. Ялангуяа зүрх судасны архаг хууч өвчтэй хүмүүс энэ эмийг хэрэглэх нь олонтаа байдаг аж. Үрэл хэлбэртэй энэ эмээс өдөрт гурван удаа уух бөгөөд 28 хоног ууж байж нэг курс болдог гэх. Гэвч тус эм нь гарал үүслийн бичиггүй, хаяга шошгын олон улсын стандартад нийцээгүй, ямар нөхцөлд, хэрхэн үйлдвэрлэсэн нь тодорхой биш, Монгол Улсад худалдаалах эм, эмийн жагсаалтад бүртгэгдээгүй. Өөрөөр хэлбэл, хариу урвал, сөрөг нөлөө гарсан тохиолдолд буух эзэн, буцах хаяггүй учир олдохгүй байгаа зүйлийг олон тийш захиж, хууль бус аргаар олж авч, хэрэглэсэн хүний л хохь болоод дуусах нь.
ДАРАЛТНЫ ЦЭНХЭР: Цэнхэр бичиг, цагаан хайрцагтай тус эм нь дотроо хүрэн, бор өнгөтэй байдаг гэнэ. Харин борлуулж буй хүмүүс нь “Энэ даралтны хамгийн сайн эм. Манай улсад болон импортоор орж ирдэг эмүүдэд үүн шиг сайн эм байхгүй. Эрт үеийн болон эхэн үеийн даралт ихсэх өвчинд хэрэглэнэ. Одоогоор манайхаас 100 гаруй хүн тогтмол захиалж авдаг болсон. Та хэрэглээд үзнэ биз” хэмээн улайм цайм сурталчилж, магтах аж. Харин тэднээс БНХАУ-ын аль хотод, ямар үйлдвэрт үйлдвэрлэсэн болон баталгаат хугацаа зэргийг тодруулах гэсэн боловч “Яасан их юм асуудаг юм. Авахгүй бол битгий шалгаагаад бай. Чамтай чамгүй авах хүн зөндөө бий” гэж хэлээд утсаа тасалчихав.
Одоогоор манай улсын зүрх судас, даралтны өвчтэй цөөнгүй иргэн дээрх хоёр эмээс хараат болоод байгаа бол мөнгө олж л байвал хүний эрүүл мэнд, амь насыг үл тоосон худалдаачид өдөр ирэх бүр шинэ хэрэглэгчийг татан оруулж, энэ төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн худалдах бизнессээ цэцэглүүлсээр байна.
Э.МӨНХБУЯН: ХЯТАД ЭМ НЬ ЖИЖИГ САВЛАГААТАЙ УЧИР ИЛРҮҮЛЭХЭД БЭРХШЭЭЛТЭЙ БАЙДАГ
Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт, шалгалтын явцад БНХАУ-аас тээвэрлэн ирж буй ачаа, бараан дотор нуун дарагдуулж, улсын хил нэвтрүүлсэн цөөнгүй эм, эмийн бүтээгдэхүүнийг илрүүлж, устгал оруулсан байна. Энэ талаар МХЕГ-ийн эмийн байцаагч Э.Мөнхбуянгаас тодруулахад “Монгол Улсын хилээр тээвэрлэж буй ачаа, бараан дотроос манай улсад худалдаалах зөвшөөрөлгүй, гарал үүсэл нь тодорхойгүй эм, эмийн бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг оролдох тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал, энэ он гарснаас хойш таван нэр төрлийн 397 хайрцаг эм, эмийн бүтээгдэхүүн хурааж устгасан. Мөн ачаа бараандаа нууж хил нэвтрүүлэхийг завдсан тухайн аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээ авсан. Тэдгээр нь түрүү булчирхайн, нойр булчирхайн, өвчин намдаах болон бөөрний өвчинд уудаг эмүүд байсан. Иймээс тус ачааг оруулж ирсэн дөрвөн аж ахуйн нэгжид Зөрчлийн хэрэг үүсгэж, нэг сая төгрөгөөр торгосон. Эм, эмийн бүтээгдэхүүн нь хэмжээний хувьд маш жижигхэн бөгөөд савлагаа нь ч жижиг байдаг учир бусад нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн дунд нууж хил нэвтрүүлдэг. Иймээс хяналт шалгалтын үеэр илрэхгүй байх тохиолдол элбэг. Бид хууль хяналтын байгууллагад ирсэн нууц мэдээлэл, хяналт шалгалтын явцад илрүүлдэг. Жишээлбэл 64 хайрцаг ачаа ачсан автомашины барааг бүрэн буулгаж, өөрсдийн сонгосон хайрцгийг задалж үзэх арга хэлбэрээр энэ төрлийн хяналт шалгалтийг хийдэг. Стандартын шаардлага хангаагүй, худалдах зөвшөөрөлгүй, хууль бусаар хил нэвтрүүлсэн хятад эм, эмийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг иргэддээ анхааруулж байна” гэв.
ГАРАЛ ҮҮСЭЛ НЬ ТОДОРХОЙГҮЙ ХЯТАД ЭМИЙГ МОНГОЛЧУУД “ТАРАГ” ШИГ УУЖ БАЙНА |
|
2025-05-24 15:06:15
2025-05-24 14:46:30
2025-05-24 14:31:53
2025-05-24 14:06:54
2025-05-24 13:34:35
2025-05-24 13:21:15
2025-05-24 12:24:49
2025-05-24 12:17:12
2025-05-24 11:41:31
2025-05-24 11:04:38
2025-05-24 10:51:21
2025-05-24 10:06:38
2025-05-24 09:31:05
2025-05-24 09:17:52
2025-05-24 09:08:58
2025-05-23 17:11:02
2025-05-23 16:50:32
2025-05-23 16:35:07
2025-05-23 15:32:24
2025-05-23 15:24:06
2025-05-23 14:20:27
2025-05-23 13:52:38
2025-05-23 13:21:50
2025-05-23 13:11:45
2025-05-23 13:01:52
2025-05-23 12:41:13
2025-05-23 11:47:30
2025-05-23 11:10:43
2025-05-23 10:55:32
2025-05-23 10:51:36
2025-05-23 10:42:40
2025-05-23 10:42:39
2025-05-23 10:38:17
2025-05-23 10:21:30
2025-05-23 10:21:11
2025-05-23 10:13:30
2025-05-23 10:12:52
2025-05-23 10:05:55
2025-05-23 09:56:46
2025-05-23 09:36:24
2025-05-23 09:00:00
2025-05-23 08:44:52
2025-05-23 07:40:57
2025-05-23 07:00:00
2025-05-23 07:00:00
2025-05-23 07:00:00
2025-05-23 07:00:00
2025-05-23 06:59:15
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |