Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд залуучуудын дунд тулгамдаж байгаа хорт зуршлын асуудлыг хөндөж, Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын төв, ГБХЗХГ-ын харьяа Наркологийн эмнэлэг хамтран “Хорт зуршилгүй залуу” аяныг хэрэгжүүлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор аяны хэрэгжилтийн талаарх мэдээллийг өнөөдөр хийлээ.
Үүнд:
Дэлхий дээр нэг өдөрт дунджаар гурван сая хүн архинаас болж нас бардаг гэсэн судалгааг ДЭМЯ-наас гаргасан байна. Тэгвэл уг аяныг “Залуучууд архи, тамхинаас гарч гангарч байна” уриатайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ аяны хүрээнд нийт 100 залууг хорт зуршлаас гаргах зорилго дэвшүүлж ажиллаж байгаагаас 30-аад хувь нь эмчилгээнд хамрагдаж, эдгэрч байгаа юм. Мөн 108 дугаараар дамжуулан архи, тамхи болон бусад мансууруулах, сэтгэцэд нөлөөтэй бодис, дэлгэцийн хамааралтай, дэлгэцэд донтсон хүмүүст мэргэжлийн зөвлөгөө , эмчилгээ үйлчилгээ шаардлагатай бол 1800-1893 шилжүүлээд онлайн болон утсаар шаардлагатай анхан шатны өөрөө өөрийгөө хорт зуршлаас татгалзах зөвлөмжүүдийг өгөх аж.
Наркологийн эмнэлэгт жилд дунджаар 2000-2200 гаруй хүн хэвтэн эмчлүүлдгээс 40-45 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдгийн 95 хувь нь архины хамааралтай, архи хэтрүүлэн хэрэглэдэг, архинаас шалтгаалсан бие мах бодийн өвчин эмгэгтэй залуучууд үйлчлүүлдэг. Энэ залуучуудын дийлэнх хувь тамхи татдаг бөгөөд “Хорт зуршилгүй 100 залуу” аяныхаа хүрээнд тамхинаас татгалзах хөдөлгөөнийг түлхүү өрнүүлж, тамхины эмчилгээний найман алхамт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хөтөлбөрт зөвхөн Монгол Улсад ажиллаж, амьдарч буй залуучуудаас гадна гадаадад ажиллаж, амьдарч буй залуучууд ч хамрагдах боломжтойгоороо онцлог болж байгаа юм.
М.ЭНХЗУЛ
| “Хорт зуршилгүй залуу” аяны хүрээнд залуус гурван төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |