• Өнөөдөр 2024-05-17

Автомашины эд ангид хавчуулагдаж, амиа алджээ

2021-08-23,   1010

          Орхон аймгийн Баян-Өндөр сумаас Булган аймгийн чиглэлд зорчиж байсан “Хайлюкс” загварын суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашины эд ангид хавчуулагдаж, амиа алджээ. Тодруулбал, өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны 13:07 цагт автомашин онхолдож, жолооч нь нас барсан тухай дуудлагыг ОБЕГ-т ирүүлсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын алба хаагчид 11 километр замыг туулж, Булган аймгийн Орхон сумын Халиун багийн Оросын булаг гэх газарт тухайн өдрийн 13:23 цагт очжээ.

          Осол болсон газарт очиход “Хайлюкс” загварын автомашины жолооч 48 настай эрэгтэй П автомашины эд ангид хавчуулагдаж, амиа алдсан байжээ. Онцгой байдлын газрын алба хаагчид цогцсыг гарган авч, Булган аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 


Автомашины эд ангид хавчуулагдаж, амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188