• Өнөөдөр 2025-05-01

Хэнтийд О.Эрдэнэбат, Увсад Б.Баянмөнх түрүүлжээ

2021-08-21,   556

       Хэнтий, Увс аймгийн цол олгох, эрэмбэ тогтоох 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Засгийн газрын өгсөн чиглэл, УОК-ын шийдвэрээр гадаа талбайн спортын арга хэмжээ, тэмцээн уралдааныг үзэгчгүй, халдвар хамгааллын дэглэм дор, холбогдох хүмүүсийн зөвшөөрлөөр зохион байгуулахаар болсон билээ.
   
       Хэнтий аймагт  Баян-Адарга сумын харьяат аймгийн харцага О.Эрдэнэбат түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол мөн тус сумын харьяат сумын заан Б.Түвшинтөгс үзүүрлэж, аймгийн заан цол хүртлээ. Их шөвөгт Баянхутаг сумын харьяат аймгийн хурц арслан С.Ариунбилэг, Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Ш.Отгонтөгс нар үлджээ.
     
    Харин Увс аймагт Тэс сумын харьяат аймгийн харцага Б.Баянмөнх түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн бол Давст сумын харьяат аймгийн арслан Б.Сэр-Од үзүүрлэжээ. Их шөвөгт Малчин сумын харьяат цэргийн начин Т.Батсүрэн, Тэс сумын харьяат аймгийн заан О.Түмэн нар үлджээ.  Шинээр цолны болзол хангасан бөхчүүдэд ирэх цагаан сараар цолыг нь олгоно.
 

Хэнтийд О.Эрдэнэбат, Увсад Б.Баянмөнх түрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188