Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нийслэлийн авто машины тоо жилд 80 мянга орчмоор нэмэгдэж байна. Тухайлбал, нийт авто замын 78 хувь нь түгжрэлтэй байдаг гэх тооцоолол бий. Иймээс түгжрэлийг бууруулахад зориулан улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулах тогтоол гаргасан. Энэ төслийн ТЭЗҮ, бичиг цаас нь ном журмын дагуу, хуулийн хүрээнд бүрдсэн. Хэрэгжих ажлуудыг Сангийн яамнаас цаг тухай бүрд нь санхүүжүүлээд явна. Нийслэл хотын 2022 оны төсвийг сая Сангийн яаманд хүргүүлсэн. Есдүгээр сарын 15-ныг хүртэл нарийн жижиг хэсгүүд дээр ажиллана.
Улаанбаатар хотын түгжрэл үндсэндээ их тойруу дотор байгаа учраас төрийн болон худалдааны байгууллага, хувийн хэвшлүүдийг энэ бүсээс гаргах асуудлаар уулзалтын ширээний ард сууна. Үүний дараа дэд төвүүдээ барьж байгуулна.
Цаашлаад дагуул хотуудыг байгуулах нь түгжрэлийг бууруулахад хамгийн том нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа. Одоогийн жишгээр жилд 80 мянган автомашин нэмэгдээд байвал 2025 он гэхэд 24.3 их наяд төгрөгийн алдагдлыг шууд болон шууд бусаар хүлээнэ.
Түгжрэлийг бууруулах чиглэлээр таван цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 400-500 автобусыг шинэчлэх шаардлагатай" гэв
| Д.СУМЪЯАБАЗАР: Түгжрэлийг бууруулахад зориулж улсын төсвөөс 420 тэрбум төгрөг зарцуулна |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |