Өндөр настан С.Цэвээн талийгаач нөхрийнхөө амиа алдсаны тэтгэмжийг улсаас нэхэмжлэн төрийн ордны гадаа зургаадугаар сарын 3-аас өнөөдрийг хүртэл сууж байна. Түүний хань1990 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд онгоцны ослоор нас барсан.
Шүүх 1990 оны онгоцны осол болсны дараа С.Цэвээний гомдлоор арван мянган төгрөг олгосон, мөн ослын дараа 1993 онд С.Цэвээн гуайн гомдлоор нэг удаа 2000 төгрөгийн дэмжлэг, хүүхдүүдийг нь насанд хүртэл нь тэжээгчээ алдсаны нөхөн төлбөрийг улсаас олгож ирсэн зэрэг нотлох баримтыг үндэслэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Улмаар, наймдугаар сарын хоёрны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх иргэн С.Цэвээн болон түүний хоёр охин болох С.Урансүх, С.Урансувдмаа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэрлэжээ.
Хэдийгээр шүүхийн шийдвэр ийн гарсан ч Засгийн газрын зүгээс С.Цэвээн гуайд нааштайгаар шийдвэрлэж өгөх санал тавьжээ. Гэтэл тэд “Засгийн газраас 269 сая төгрөг эсвэл Итали улсад элчин сайдаар томилж өг” хэмээн нэхэмжлэл гаргасан гэх мэдээлэл бий.
Энэ талаар түүнээс тодрууллаа. “Тэрбээр “Би Хууль зүйн яамныхантай гурван удаа уулзсан. Хоёр дахь уулзалтаараа надад “10 сая төгрөг өгье” гэж хэлэхэд нь миний дургүй хүрсэн. Надад яагаад 10 сая төгрөг өгч байгаа тухайгаа тайлбарлаж чадаагүй. Гурав дахь уулзалтаараа “20 сая төгрөг өгье” гэж хэлсэн. Түүний 10 сая төгрөгийг нь Хууль зүйн яам, үлдсэнийг нь талийгаачийн ажиллаж байсан сургууль өгнө гэсэн. Тэгэхээр нь би “20 сая төгрөгөө надад өгчих. Би хоолоо идээд ордны үүдэнд сууя. Би хоолны мөнгөгүй байна” гэж хэлсэн. Ингээд л бидний уулзалт дууссан даа. Хүүхдээ Итали Улсад ажилд оруулах санал гаргасан. Миний хүүхэд Итали Улсад сургууль төгссөн нь үнэн. “Хуулийн дагуу шалгалт авч, ажилд авах боломж байвал сайн байна. Миний охин гурав, дөрвөн хэлээр ярьдаг” гэж би хэлсэн. Үүнийг миний хүүхдүүдэд битгий нялзаагаарай. Архичин, тамхичин, боловсролгүй хүүхдэдээ би ажил олж өг гэж нэхээгүй. Сурсан сургуулийн нь шалгаж үзэж болно” гэв.
| С.Цэвээн: Хууль зүйн яамныхан надад "20 сая төгрөг өгье" гэсэн |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |