• Өнөөдөр 2025-05-01

Монголын түүх хичээлийн шалгалтад орон нутгийн сурагчид хамгийн өндөр оноо авчээ

2021-08-19,   275

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр Монголын түүхийн хичээлээр эхэлсэн бол шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусжээ. Монголын түүх хичээлийг 1696 шалгуулагч сонгосон ч 1258 нь шалгалтад орсон бөгөөд ирц 74.1 хувьтай байна. Шалгалтад оролцоогүй сурагчдын ихэнх нь өмнөх онуудын төгсөгч байв.
 
Хамгийн өндөр буюу 92 оноо авсан зургаан шалгуулагч орон нутгийн сурагчид байна. Харин нийслэлээс 85 оноо авсан сурагч хамгийн өндөр оноо авсанд тооцогдож байна.  Одоогоор ямар нэгэн гомдол санал ирээгүй. ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой бөгөөд Англи хэлний шалгалтын дүн 15:30 цаг орчимд гарч эхлэх аж.

Монголын түүх хичээлийн шалгалтад орон нутгийн сурагчид хамгийн өндөр оноо авчээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188