"МСМ Групп" нь компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Амгалан” амаржих газарт зөөврийн эхо аппарат болон “Хүрээ” амаржих газарт нярайн амьсгалын аппаратыг тус бүр хандивлажээ.
Дэлхий нийтэд тархаад буй "Ковид-19" цар тахлын энэ үед жирэмсэн эмэгтэйчүүд тус халдварын улмаас дутуу төрөх, халдварын өвчлөл нь хүндрэх, эх хүүхдийн эндэгдэл гарах зэрэг ноцтой хүндрэлүүд гарч байгаа. Эдгээр эрсдэлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулж, эх нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Нийслэлийн гуравдугаар төрөх эмнэлэг буюу “Амгалан” амаржих газар болон хоёрдугаар төрөх эмнэлэг буюу “Хүрээ” амаржих газруудыг сонгон нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг хандивласан аж.
"МСМ Групп" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, хүүхдийн боловсрол зэрэг нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажилладаг билээ.
| "МСМ Групп" ХХК Амгалан, Хүрээ амаржих газруудад тоног төхөөрөмж хандивлалаа |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |