Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын захиалгаар 2019 онд эхлүүлсэн тус дүүргийн есдүгээр хорооны цогцолбор барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбох барилга угсралтын ажил өнөөдрийг хүртэлх хугацаанд дуусаагүй байгаа тул дулааны шугамын угсралтын ажлыг дуусгахад дэмжлэг үзүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж8 наймдугаар сарын 13-нд Улаанбаатар хотын Захирагчийн албанд ханджээ.
Дүүргийн цогцолбор барилгыг төвлөрсөн дулаан хангамжид холбох ажлыг “Рутан” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд "Хүрд" ХК-ийн ашиглалт борлуулалтыг хариуцан ажиллаж буй Дэнжийн 1000-ын УДДТ-ын хоёрдугаар хэлхээнд холбогдохоор техникийн нөхцөл олгож ашиглагч байгууллагаас техникийн тодруулга авч, зураг төслийг зөвшилцөлгүйгээр батлуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн хэдий ч хоёр жил гацсан тул холбогдох талуудыг байлцуулан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, мэргэжилтэн О.Батмөнх, Д.Сүхбат, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, есдүгээр хорооны Засаг дарга С.Уянгазул, Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн Шинэ хэрэглэгчийн хэлтсийн ахлах инженер н.Мөнхтөр, “Хүрд” ХК-ийн инженер Н.Бүжинин, Рутан ХХК-ийн захирал н.Бямбабаатар нар оролцож зураг төсөлд өөрчлөлт оруулан УДДТ-ийн хоёрдугаар хэлхээний Ф150 мм-ийн голчтой шугамаас дулааны худаг гарган тусдаа салаа шугам татаж авах техникийн шийдлийг гарган маргааш буюу наймдугаар сарын 18-ны өдрөөс ажлыг эхлүүлж 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
| Хоёр жил гацаад байсан дулааны шугам угсралтын ажлыг эхлүүллээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |