Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны хоёрдугаар улирлын дүнг танилцууллаа.
Тэрбээр “Иргэдийн цалин, орлого бууралттай байна. Тухайлбал иргэдийн өрхийн цалин хөлсний орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100 мянган төгрөгөөр буурсан. Өмнөх улиралтай харьцуулахад 37 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Цалин хөлсний бууралтын хурдац харьцангуй буурч байгаа гэж хэлж болно. Засгийн газраас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ өрхийн орлогын бууралтыг тогтворжуулж байна. Тухайлбал, нэг өрхөд хоёрдугаар улирлын байдлаар дунджаар 462 мянган төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж ногдож байгаа. Үүнийг өмнөх мөн үетэй харьцуулахад тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ 190 мянган төгрөгөөр, өмнөх улиралтай харьцуулахад 100 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Дөрөвдүгээр сард, хөл хорионы үед Засгийн газраас 300 мянган төгрөг, малчин иргэдэд тодорхой хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлсэн зэрэг нь тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн. Ингээд өрхийн нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.9 хувиар буюу 58 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.Өрхийн зарлага өмнөх оны мөн үеэс 66 мянган төгрөгөөр буурсан, өмнөх улирлаас 16 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Өрхийн зарлага өмнөх он болон улирлаас нэмэгдэхэд гол үзүүлсэн нөлөө нь хүнсний бүтээгдэхүүн зарлагын өсөлт юм. Нэг өрх дунджаар хоёрдугаар улиралд сард 340 мянган төгрөгийн хүнсний зарлагатай байгаа нь өмнөх оны мөн үеэс 27 мянгаар, өмнөх улирлаас 33 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт. Хүнсний бүлгийн инфляцын түвшин оны дүнгээр 13 орчим хувийн өсөлттэй байна. Хүнсний бус бараа үйлчилгээний зардал эсрэгээрээ буурсан" гэлээ.
| Иргэдийн цалин өмнө жилийнхтэй харьцуулахад 100 мянган төгрөгөөр буурсан |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |