2021-2022 оны хичээлийн жилд 839 сургуулийн нэгээс тавдугаар ангийн нийт 381448 сурагч үдийн хоолны үйлчилгээнд хамрагдана. Энэ хичээлийн жилийн хугацаанд үдийн хоолны үйлдвэрлэлд 3100 тонн мах, махан бүтээгдэхүүн, 6900 тонн сүү, сүүн бүтээгдэхүүн, 5800 тонн гурил, будаа, үр тарианы бүтээгдэхүүн, 5800 тонн төмс, хүнсний ногоо, 3500 тонн жимс, жимсгэнэ шаардлагатай гэсэн тооцоолол гарчээ.
ХХААХҮ-ийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А-234/А-359 дүгээр хамтарсан тушаалаар “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний жагсаалт”-ыг баталж, үдийн хоолны үйлдвэрлэлд нийлүүлэх хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, стандартын шаардлагыг мөрдүүлж байна. Энэ жагсаалтад мах, сүү, гурил, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ зэрэг 90 гаруй бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээс нийлүүлэхээр, төрөл бүрийн будаа, шош буурцаг, самар, ургамлын тос, жимсний нэр төрлийн 50 орчим бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүн байж болохоор заасан байна.
"Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хууль болон дээрх тушаалаар орон нутгийн, үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх зарчим баримтлахаар заасан нь дотоодын хүнс үйлдвэрлэлийг дэмжин, стандартын шаардлага хангасан хүнсний сүлжээ, тогтвортой ажлын байрыг нэмэхэд хувь нэмэр оруулах аж.
Мөн холбогдох чиг үүргийн хүрээнд малын гаралтай болон газар тариалангийн бүтээгдэхүүнд гарал үүслийн, мал эмнэлгийн гэрчилгээ олгох ажлыг хэрэгжүүлж байна.
| Дотоодын түүхий эдийг сурагчдын үдийн хоол бэлтгэхэд ашиглана |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |