Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон холбогдох албаныхан Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн гүйцэтгэлийн явцтай танилцлаа.
Тодруулбал, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 17.6 га талбайг хамарсан шинэ цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөсөн байна.
Шинээр баригдах төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлыг 2020-2023 онд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байдаг. Мөн бйгууламжийн туршилт тохируулгын ажлыг 1.6 жил хийж 2024 онд хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд тус цэвэрлэх байгууламж дээр ажиллах ажиллагсдын чадавхыг нэмэгдүүлэх, дадлагажуулах ажлыг зохион байгуулах аж. Төслийн явцад нийт 35 барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ дэд бүтэц баригдах юм. Тэгвэл шинэ цэвэрлэх байгууламжийн лагийн боловсруулалтад дэлхийн тэргүүлэгч технологийг хэрэглэхээр сонгожээ. Лагийг мезофил зарчмаар био хий гарган авах замаар эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний дулааныг ханган цэвэрлэх байгууламжийн ашиглалтын зардлыг нөхөж, цаашлаад эрчим хүч үйлдвэрлэдэг цэвэрлэх байгууламж болох эхлэл тавигдах аж.
Төслийн барилга угсралтын ажлын хөрс хуулалт, суурийн газар шорооны ажлыг 2019 оны намар, өнгөрсөн оны наймдугаар сард үндсэн байгууламжийн ажлыг эхлүүлсэн. Одоогоор “А” болон “Б” биореакторын барилга угсралтын ажил 40 хувьтай байгаа бол хоёрдугаар тунгаагуур, лаг өтгөрүүлэгч, захиргаа болон зам гүүрийн барилгын ажлуудыг эхлүүлээд байна. Нийт төслийн барилга угсралтын ажлын явц 28 хувьтай байгаа гэнэ. Төслийн талбайд гадаадын 50, монгол талын 450 инженер техникийн ажилтан ажиллаж байна.
| Шинэ цэвэрлэх байгууламж 2024 онд ашиглалтад орно |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |