Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, Цагдаагийн ахмад М.Зоригтбаатар “Энэ он гарсаар эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд хар тамхи мансууруулах бодистой холбоотой 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байна. 2021 оны наймдугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкийн Улсаас 989.2 гр буюу их хэмжээний метафитамин “мөс” гэх нэршилтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлэн, шалгаж байна.
Дээрх хэрэгт Б, Э нарыг холбогдуулан шалгаж байна. Э-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн этгээд нь шалгалтын явцад урд өмнө Хонконгт хар тамхи мансууруулах бодисыг зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн ял эдэлж, Монгол Улсад 2020 онд орж ирээд дээрх гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна. Хар тамхитай тэмцэх газраас гадаад улсын интерпол болон хар тамхитай тэмцэх байгууллагуудтай мэдээлэл солилцож Монгол Улс руу гадаадаас нэвтрүүлсэн этгээдийг олж тогтоохоор ажиллаж байна. Энэхүү гэмт хэрэгт ЭХ-ийн 20.7.3-т заасны дагуу 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг” гэлээ.
| “Мансууруулах бодис захиалсан хэрэгт Хонконгт 10 жил ял эдэлж байсан Э-г холбогдуулан шалгаж байна” |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |