• Өнөөдөр 2025-04-30

1061 иргэнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ

2021-08-16,   420

Эрүүл мэндийн яамнаас "Ковид-19" цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн 1061 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 184652 боллоо. Харин "Ковид-19"-ийн хүндрэлээр дөрвөн хүн нас барж нийт нас баралтын тоо 880-д хүрлээ. Шинээр батлагдсан 1061 тохиолдлын 282 нь нийслэлд, 779 нь орон нутагт бүртгэгджээ.

Халдвартай хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-5018
  • Хүндэвтэр-3009
  • Хүнд-868
  • Маш хүнд-207

 Одоогийн байдлаар улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 2217139 хүн, хоёрдугаар тунд 2018894 хүнийг тус тус хамруулаад байна.

 


1061 иргэнээс халдвар илэрч, дөрвөн хүн нас баржээ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188