• Өнөөдөр 2025-04-30

Анхдагчид Ардын багш Ц.Лхагвасүрэндээ хүндэтгэл үзүүллээ

2021-08-12,   240

            Булган аймагт Вангийн хүрээний Их цагаан суваргыг бүтээх, шав тавих ёслол наймдугаар сарын 11 буюу намрын тэргүүн сарын шинийн 3-ны өдөр болсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, ‘’Анхдагч хөгжил клуб’’-ын хамт олон Ардын багш, гавьяат эмч Ц.Лхагвасүрэнд ‘’Анхдагч хөгжил’’ клубын дээд шагнал Анхдагч цомыг гардуулан хүндэтгэл үзүүллээ. Гавьяат эмч Ц.Лхагвасүрэн Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор Ардын багш цолоор шагнагдаал байсан юм. 
 
Булган аймгийн бизнес эрхлэгч залуусын нэгдэл ‘’Анхдагч хөгжил’’ клуб Анхдагч цомоо 2020 оноос эхлэн тухайн жилдээ нутаг орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, Монгол орондоо хийгээд тив, дэлхийд өндөрт өргөсөн эрхмүүдэд олгох болсон. Анхдагч цомыг 2020 онд олимпын аварга Н.Түвшинбаярт гардуулаад байсан юм.
 

Анхдагчид Ардын багш Ц.Лхагвасүрэндээ хүндэтгэл үзүүллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188