Эдийн засгийн түшиц суурин газар болох Замын-Үүд сумын дулаан, цахилгааны эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Мөн эдийн засгийн чөлөөт бүс шинээр ашиглалтад орж буйтай холбогдуулан үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай тулгарсан байна.
Харин “Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүс” төслийн хүрээнд 87 МВт хүчин чадалтай дулааны станц, ус дулаан дамжуулах 12 төв, 20 орчим километрийн дулааны шугамын барилга угсралтын ажлыг БНХАУ-ын талаас 2018 онд хийж дуусгасан ч өдийг хүртэл үндсэн чиглэлээр нь ашиглаагүй байжээ. Гэтэл уг станцыг түшиглэн үүсээд буй хэрэглээг хаах бүрэн боломжтой гэнэ.
Дээрх асуудлыг цэгцлэх зорилгоор Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өчигдөр “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т ажиллажээ Тэрбээр Шадар сайдын албан томилолтыг давхцуулан орон нутгийн удирдлагуудыг байлцуулан хуралдаж, цаг үеийн хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцсэн байна. Үүнд:
• Тусгай зөвшөөрөл
• Бүтэц, орон тоо
• Техник хангамж
• Богино хугацаанд хийгдэх ажлын төлөвлөгөө
• Санхүүгийн хүндрэл зэргийг холбогдох шугамаар танилцуулж, шийдвэрлүүлэх санал гаргажээ.
Улмаар цаг алдалгүй, шуурхай зохион байгуулах үүднээс Эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам болон холбогдох агентлагын мэргэжилтнүүдийн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

| Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Замын-Үүд дулааны станц” ТӨҮГ-т ажиллажээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |