• Өнөөдөр 2025-05-01

МУГТ М.Анхцэцэгт гурван өрөө байр бэлэглэжээ

2021-08-14,   861

Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэгт “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хаус хотхонд гурван өрөө баяр бэлэглэжээ.

Тодруулбал, өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ий өдөр “Токио-2020” олимпы наадмын шагналт дөрөвдүгээр байрт шалгарсан М.Анхцэцэгт хүндэтгэл үзүүлэх өдөрлөг болж байна. Хүндэтгэл үзүүлэх өдөрлөгийн үеэр “Эрхэт Монгол” групп Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой хүрэл медальт М.Анхцэцэгт гурван өрөө байр бэлэглэж, тэтгэлэгт цалин, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцоход нь ивээн тэтгэхээр болжээ. “Эрхэт Монгол” группын ТУЗ-ын дарга Х.Мандахбаяр “Эхний ээлжид М.Анхцэцэгт дөрвөн жилийн турш нэг сарын сая төгрөгийн цалин олгож, дараа дараагийн тэмцээн, уралдааны зардлыг нь дааж, ажиллаж болно” гэв.

Харин Монгол Улсын гавьяат тамирчин М.Анхцэцэг “Миний 13 жилийн хөдөлмөрийг үнэлсэнд баярлалаа” хэмээсэн юм.

 


МУГТ М.Анхцэцэгт гурван өрөө байр бэлэглэжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188