Хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжих бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж болон үндэсний гурилын үйлдвэрүүдийн төлөөлөл хамтран ажиллах, санал солилцох уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтад ХХААХҮ-ийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Осоржамаа болон биржийн удирдлага, албан хаагчид, худалдан авагч тал болох гурилын үйлдвэрүүд, дундын зуучлагч брокеруудын төлөөлөл оролцсон юм.
Хүнсний улаанбуудай арилжих бэлтгэл ажлын хүрээнд гурилын үйлдвэрүүдийн улаан буудай хүлээн авах силос агуулахыг биржийн итгэмжлэлд хамруулах, бүтээгдэхүүний чанар, стандартыг тодорхойлох, лабораторийн дүн шинжилгээ хийх, биржийн итгэмжлэл олгох ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх талаар Хөдөө аж ахуйн биржээс танилцуулжээ.
Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс, арилжаанд оролцох зураглал, урамшуулал, төлбөр тооцоо, гэрээ, журам, түр журмуудыг хуульд нийцүүлэх талаар санал солилцон цаашид бирж, боловсруулах үйлдвэрийн оролцогчид хамтран ажиллахаар санал нэгдэн уулзалт амжилттай болж өндөрлөсөн байна.
| Ц.БОЛОРЧУЛУУН: Улаанбуудайг биржээр арилжихаар ажиллана |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |