Монгол, Туркийн Засгийн газрын хооронд 2018 онд байгуулсан “Нийгмийн хамгааллын хэлэлцээр” 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан уг хэлэлцээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар хоёр улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамдын төлөөлөгчид цахим уулзалт хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уулзалтыг Монголын талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, Туркийн талаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Ахмэт Эрдэм нар нээж, үг хэлэв. Хоёр талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон техникийн асуудлуудыг зохицуулах, хэрэглэх баримт бичгийн маягт, хамрагдах иргэдийн талаар ярилцаж үйл ажиллагаагаа уялдуулах талаар тохиролцов.
Турк улсад ажиллахдаа албан журмын болон сайн дураар даатгалаа төлж байгаа иргэд энэхүү хэлэлцээрт хамрагдах бөгөөд тус улсад ажилласан хугацааг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд нэгтгэн тооцож, улмаар БНТУ болон Монгол Улсын аль алинд нь тэтгэвэр тогтоолгох, авах боломжтой болох юм. Туркийн Шилжилт хөдөлгөөний газраас гаргасан мэдээгээр 2021 оны эхний байдлаар 1305 монгол иргэн албан ёсны зөвшөөрөлтэйгээр оршин суудаг байна.
| Турк Улсад даатгал төлж байгаа иргэд тэтгэвэр тогтоолгох боломжтой |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |