БНЭУ-ын Элчин сайдын яамнаас 20 сая ам.долларын төсөв бүхий “Atal Bihari Vajpayee” Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингын төвийн барилгын шав тавих ёслолын ажиллагааг өнөөдөр 15:45 цагт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Мэдээлэл, холбооны технологийн сургуульд зохион байгуулна.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх нар оролцох аж.
Энэхүү төв нь мэдээллийн технологийн, харилцаа холбооны технологи, аутсорсингийн чиглэлээр Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтарсан хөгжлийн түншлэлийн төсөл юм. Уг барилгыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монголын мэдээллийн технологийн салбар болон түүний хэрэгцээнд зориулагдан тусгайлан боловсруулсан Мэдээллийн технологи, харилцаа холбооны технологи, аутсорсинг чиглэлээр мэргэшсэн 16 төрлийн курст Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, залуучуудыг хамруулах боломжтой болно.
Мэдээлэл, холбооны технологи, аутсорсингын төв нь 650 гаруй ажлын байрыг бий болгох бөгөөд Монголын залуучуудад нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих болон шинээр гарч ирж буй технологид суурилсан ажлын байр бий болгох боломжийг бүрдүүлэх юм.
| Мэдээлэл, холбооны технологийн шинэ төвийн шав тавих ёслолын ажиллагаа болно |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |