• Өнөөдөр 2025-04-30

Баянзүрх дүүрэгт байшин шатжээ

2021-08-12,   347

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд Баатархайрханы 2/Б хэсэгт байшин шатжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газар наймдугаар сарын 11-ний 21:35 цагт "Байшин шатаж байна" хэмээх дуудлагыг хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн албан хаагчид зургаан киломерт замыг туулан 21:42 цагт очиход 4х7 метрийн хэмжээтэй эзэнгүй байшин шатаж байжээ. Онцгой байдлын албан хаагчид 15 минут ажиллан галыг унтрааж, тус дүүргийн гуравдугаар хэсгийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

 


Баянзүрх дүүрэгт байшин шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188