Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоох гэж байгаа тухай тус аймгийн Засаг дарга мэдэгдэл хийлээ.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д:Бауыржан "Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын тархалт өндөр эрсдэлтэй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ. Эрүүл мэндийн салбар болон төрийн байгууллагуудын ажилтнууд өвдөж байна. Тиймээс наймдугаар сарын 15-25-ны хооронд 10 хоногийн хугацаатай Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналаа АОК-т танилцуулна. Харин хот болон бусад аймаг руу явах хүмүүс нь явна. Аймгийн хэмжээнд үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг зогсоох асуудлыг хөндөж тавина. Ингэхдээ Өлгий хотын барааны зах, дэлгүүрүүд болон ресторан, хоолны газар зэрэг үйлчилгээг хязгаарлаж, зөвхөн хүнсний захыг цагийн хязгаартайгаар ажиллуулах тухай танилцуулна.10 хоногийн хугацаанд сум хоорондын хөдөлгөөнийг зогсоохгүй ч хүмүүс олноор цугларч үйлчлүүлдэг газрын үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байна. Коронавируст халдвар ингэж их тархсны гол шалтгаан нь хурим найр, аялал зугаалгатай холбоотой гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна" гэв.
| Д.БАУЫРЖАН: Баян-Өлгий аймагт наймдугаар сарын 15-наас эхлэн хот болон бусад аймгаас ирэх хөдөлгөөнийг зогсооно |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |