• Өнөөдөр 2025-04-30

Чингэлтэй дүүрэгт автомашин шатжээ

2021-08-11,   317

Чингэлтэй дүүрэгт автомашины хөдөлгүүр шатжээ. Тодруулбал Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар 14:13 цагт хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид долоон километр зам туулан очиход иргэн Б-гийн “Санта Пе” маркын суудлын автомашин шатаж байжээ. Шатаж буй машиныг онцгой байдлын албан хаагчид 10 минут ажиллаж унтраасан байна. 

 


Чингэлтэй дүүрэгт автомашин шатжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188