Хөдөө орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ телемедицин үйлчилгээ буюу зайнаас эмчийн үзлэгт хамрагдах боломж бүрджээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Leaders Advancing Democracy - LEAD Mongolia US20 хөтөлбөрийн “Ил тод байдлыг сайжруулах, авлигыг бууруулах” бодлогын багтай хамтран хэрэгжүүлж буй "Бидэнд Ойр"-хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна.
Төслийн хүрээнд хөдөө орон нутаг алслагдсан сум дүүрэгт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв рүү eclinic.mn платформоор дамжуулан телемедицин буюу зайнаас эмчийн үзлэгт орох юм. Телемедицин үйлчилгээг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмнэлэгт бус гэртээ, эмчилгээнд бус хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх боломжтой болохоос гадна яаралтай эмчийн үзлэгийг цаг алдалгүй Монгол Улсын хаанаас ч авах боломж бүрдэх юм.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт нийт 11 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг телемедицин үйлчилгээнд амжилттай хамрууллаа. Мөн Баян-өлгий аймагт зайнаас эмчийн үзлэгт хамруулах тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ.
| Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд зайнаас эмчийн үзлэгт хамрагдах боломжтой болжээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |