• Өнөөдөр 2024-05-03

Могойд хатгуулсан иргэн амиа алджээ

2021-08-10,   845

        Энэ сарын 2-ны өдөр иргэн Б Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт амарч явах үедээ гарын шуу хэсэгтээ могойд хатгуулан, улмаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгджээ.  Гэвч могойн хор бүх биеэр нь тархсан тул наймдугаар сарын 6-ны өдөр ГССҮТ-д эмчлүүлж байхдаа шархаа даалгүй нас барсан байна. Уг хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
 
       Сүүлийн үед нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт хортой могой орж ирэх болсон талаар холбогдох байгууллагуудаас анхааруулж буй.
 
Иймд нийслэлийн суурьшлын бүсэд могой харсан иргэд НБОГ-ын 323780, 310005 утсан дуудлага мэдээллийг яаралтай өгөөд мэргэжлийн хүмүүс очих хүртэл ажиглаад байж байх хэрэгтэй. Ингэхдээ могойгоор оролдохгүй, уурыг нь хүргэж болохгүйг сануулж байна.

Могойд хатгуулсан иргэн амиа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188