Эрхэт Монгол медиа групп 2016 онд “Оюунлаг Монгол хүн танаа зориулав” уриа, соён гэгээрүүлэх нийтлэлийн бодлоготойгоор “Зиндаа” сэтгүүлийг анхны дугаараа хэвлэж байжээ. Өдгөө 16 дахь дугаараа өлгийдсэн “Зиндаа” сэтгүүлийн анхны Ерөнхий эрхлэгчээр тус сэтгүүлийг үүсгэн байгуулагч, Эрхэт Монгол группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр, Ерөнхий редактораар нийтлэлч Д.Дамдинжав нар ажиллаж байсан юм.
Тэгвэл “Зиндаа” сэтгүүл хөгжлийн хоёр дахь үе шатандаа шилжих бэлтгэл хийж байгаа гэнэ. Харин энэ үе шатыг удирдан авч явах Ерөнхий эрхлэгчээрээ Э.Адъяасүрэнг сонгон томилсон байна.

Тэрбээр хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажилласан туршлагатай сэтгүүлч юм. Иймээс Эрхэт Монгол медиа группын хамт олон түүнийг “Олон салбарт хүчээ сорьсон, авьяаслаг уран бүтээлч төдийгүй нийгмийн мэдрэмжтэй манлайлагч, ирээдүйтэй удирдагч байж чадна” хэмээн үзэж тус албанд томиолжээ.
Боловсрол:
УБИС-ийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн
Спортын сэтгүүл зүй болон англи хэлний орчуулагчийн бакалавр зэрэгтэй
Төрийн удирдлагын менежер.
Ажлын туршлага:
2001-2012 он - Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт парламентын сурвалжлагч, улс төрийн тоймч
2012-2016 он - МОНТА теле студийн ахлах редактор
2012-2016 он - ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэст мэргэжилтэн, АСЕМ-ын Мэдээлэл, сурталчилгаа, цахим хуудасны ажлын хэсэгт Ахлах редактор,
2017-2021 онд МХАҮТ-ын Сонин, сэтгүүлийн эрхлэгч, Маркетинг, Олон нийттэй харилцах газрын даргаар тус тус ажиллажээ.
| Э.Адъяасүрэн “Зиндаа” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгчээр томилогдлоо |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |