“Ховд баруун бүсийн хурд-2021” даншиг наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Бүсийн наадмын хурдан морины уралдааны үеэр 30 гаруй хүүхэд мориноос унаж, дөрвөн хүүхэд хүнд бэртжээ.
Энэ талаар Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн даргаас тодрууллаа. Тэрбээр “Даншиг наадмын үеэр манай эмнэлгийн эмч, сувилагчид хуваарийн дагуу ажилласан. Хурдан морины уралдааны үеэр 30 гаруй хүүхэд мориноос унаж, дөрвөн хүүхэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан. Тодруулбал, 13 настай хүүхдийн хамрын яс, хоёр хүүхдийн гар хугарсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Нэг хүүхдийн хөл зөөлөн эдийн гэмтэл авсан тул шаардлагатай эмчилгээг хийж, гэрт нь буцаасан байгаа. Хамрын яс хугарсан хүүхдийн бэртэл хүнд учраас шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй хийж байна. Тухайн хүүхэд нь Завхан аймгийн унаач юм билээ. Эцэг, эх болон уяач нь хүүг Завхан аймаг руу авч явах хүсэлт гаргасан. Бид хаванг нь буулгаж, эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас зөвшөөрөөгүй. Яг хэдэн хүүхэд мориноос унасан гэх тодорхой мэдээлэл алга байна. Надад ирсэн мэдээллээр зөвхөн их насны морины уралдаанд 30 гаруй хүүхэд унасан гэсэн” гэлээ.
“Ховд баруун бүсийн хурд-2021” наадамд азарга 221, соёолон 196, даага 179, нийт 596 хурдан морь уралджээ.
| Баруун бүсийн уралдааны үеэр 30 гаруй хүүхэд мориноос унаж, дөрвөн унаачийн хамрын яс, гар, хөл хугарчээ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |