Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын ачаа барааны нэвтрэлтийг сайжруулах, автомашины бөөгнөрөлийг багасгаж, үүсээд байгаа асуудлыг цэгцлэхээр Монгол Улсын Засгийн газраас тус суманд ажлын хэсэг томилоод багагүй хугацаа өнгөрч байна. Улмаар Замын-Үүд дэх ажлын хэсэг ч үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж буй. Тэгвэл тогтмол хяналт шалгалтын хүрээнд зөвшөөрлөөсөө өөр бараа, бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил илэрчээ.
Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “10-31 ДГО”, “49-04 ДГО” улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл нь “Эрдэнэт үйлдвэрт нэн чухал бараа буюу стратегийн бүтээгдэхүүн” гэх зөвшөөрлийн бичигтэй атлаа барилгын материал оруулж ирсэн зөрчил илэрсэн байна. Мөн үүнтэй адил тохиолдол гарсан нь “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын “12-97 УБИ” улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл тоосго оруулж ирэх зөвшөөрлөөр бэлэн гоймон оруулж ирсэн аж. Улмаар мэргэжлийн байгууллагаас зөрчлийг шуурхай илрүүлж, тус тээврийн хэрэгслийн жолоочдын “D” зөвшөөрлийг зургаан сараар цуцалжээ.
Мөн Замын-Үүд Онцгой комиссоос авто замын хяналтын тоног төхөөрөмж оруулж ирэх зөвшөөрөл авсан “08-31 ДГО” улсын бүртгэлийн дугаартай машин хүнсний ногоо ачсан, “47-39” ДГО улсын бүртгэлийн дугаартай автомашин барилгын материал ачсан зэрэг зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллажээ.
“Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын “12-97 УБИ” улсын бүртгэлийн дугаартай тээврийн хэрэгсэл тоосго оруулж ирэх зөвшөөрлөөр бэлэн гоймон оруулж ирсэн аж.
.jpeg)
Эх сурвалж: Замын-Үүд дэх ажлын хэсэг
| “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЗӨВШӨӨРЛӨӨСӨӨ ӨӨР БАРАА АЧИЖ, ХИЛ НЭВТРЭХИЙГ ЗАВДЖЭЭ |
|
“СҮҮЛЧИЙН НҮҮДЭЛЧИД” НОМЫГ СЕРБИ ХЭЛ ДЭЭР ХЭВЛҮҮЛЭН СЕРБИ УЛСЫН НИЙСЛЭЛ БЕЛГРАД ХОТОД НЭЭЖ БАЙНА
2026-10-24 16:57:10
ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРАГДСАН ХҮҮХДҮҮДИЙН 8.4% НЬ ЭРСДЭЛ ӨНДӨР ХЭМЭЭН ҮНЭЛЭГДЖЭЭ
2026-10-24 13:56:29
ГХЯ-ны сайд Б.Батцэцэг сайд, Финландын Гадаад хэргийн сайд Элина Валтонентэй уулзжээ
2026-10-24 13:02:14
П.Энхиманлай Азийн пара спортын их наадмын 100 метрийн зайд VIII байрт шалгарлаа
2026-10-24 12:30:16
Финланд Улсад “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдлээ
2026-10-24 11:41:00
Д.Сэлэнгээ Азийн пара спортын наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-24 10:35:16
Ө.Мөнхтөр Азийн наадмын усан сэлэлтийн төрөлд V-VI байрт орлоо
2026-10-24 10:11:15
Финланд Улсад “Монголын сайхан орон” тоглолтыг зохион байгууллаа
2026-10-24 09:59:39
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд, Финланд Улсын парламентын дарга Юусси Халла-Ахо бараалхлаа
2026-10-24 09:52:14
“Канад дахь Монгол судлалын форум – 2026” Оттава хотод болов
2026-10-24 09:48:12
Чөлөөтийн эмэгтэй баг дэлхийн аваргад оролцохоор Астана хотыг зорилоо
2026-10-24 09:34:17
Ц.Доржзодов Азийн наадмын мөнгөн медалийн эзэн болов
2026-10-24 07:05:00
Налайх дүүрэгт “Спортын алдартан –бидний бахархал” уулзалт боллоо
2026-10-24 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |