Коронавирусийн халдварт цар тахлаар өвчилсөн иргэдийн 42.6 хувь нь аль нэг төрлийн вакцинд хамрагдсан байжээ. Долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсын 12, түүнээс дээш насны хүн амын 84.6 хувь нь бүрэн тунд хамрагдсанаас 69.5 хувь буюу 10 хүн тутмын долоо нь БНХАУ–ын "Вероселл" вакцин хийлгэсэн байна.
Тодруулбал, өвчилсөн иргэдийн 13.1 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсаны дараа, 29.5 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилсөн байна. Харин өвчилсөн иргэдийн 57.4 хувь нь огт вакцинд хамрагдаагүй иргэд байна.
БНЭУ-ын "Астразенека" вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн 8.7 хувь нь коронавирусийн халдвараар өвчилсөн нь бусад вакцинтай харьцуулахад хамгийн өндөр байна. Харин манай улсын хүн амын ихэнх хувь нь БНХАУ-ын "Вероселл" вакцинд хамрагдсан бөгөөд эдгээр иргэдийн 2.6 хувь нь бүрэн тунд хамрагдсаны дараа өвчилжээ.
Коронавирусийн халдварын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш өвчилсөн иргэдийг вакцинд хамрагдсан өдрөөс хойш халдвар авсан хоногоор авч үзэхэд 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэд дийлэнх хувийг эзэлж байна. Тодруулбал, “Астразенека” вакцины бүрэн тунд хамрагдсанаас хойш 31 ба түүнээс дээш хоногийн дараа өвчилсөн иргэд хамгийн өндөр буюу 81.7 хувийг эзэлж байгаа бол "Спутник" 71.4 хувь байна.
"Вероселл" вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийн 15.9 хувь нь 14 хүртлэх хоногт, 16.9 хувь нь 15-30 хоногийн дотор өвчилсөн байна. "Файзер" вакцинд хамрагдсаны дараа халдвар авсан иргэдийн 36.7 хувь нь 14 хоногийн дотор өвчилсөн байна.
12-24 нас болон 70-аас дээш насныхны талаас илүү хувь нь дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсанаас хойш 45 хоногийн дотор халдвар авсан бол 25-69 насны иргэдийн талаас илүү хувь нь 45-аас дээш хоногийн дараа өвчилсөн байна. Коронавирусийн халдвараар нас барагчдын дийлэнх буюу 52.5 хувь нь вакцинд хамрагдаагүй, 24.2 хувь нь бүрэн тунд, 23.3 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан байжээ.
| Коронавирусийн халдвараар нас барагчдын 24.2 хувь нь бүрэн тунд хамрагдсан байжээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |