• Өнөөдөр 2025-04-30

Зүүн бүсийн хурдад Алдарт уяач П.Батсайханы хүрэн халзан соёолон түрүүлжээ

2021-08-08,   499

      Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын гуравдугаар багийн нутаг Баян хэмээх газарт Морин спорт уяачдын холбооны 25 жилийн ой, зүүн бүсийн хурдан морины уралдаан болж байна. Наадам өнгөрсөн баасан гарагт эрлийз насны морины уралдаанаар эхэлсэн бол амралтын өдрүүдэд зургаан насны монгол адууны уралдаан үргэлжилж буй юм.  
 
Хурдан морины уралдаанд: 
  • Азарга – 150 
  • Их нас- 330 гаруй
  • Соёолон- 189 
  • Хязаалан- 120 гаруй 
  • Даага- 160-170 гаруй хурдан ажнай тоосоо өргөлөө. 
Азарганы уралдаанд: 
  1. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Тод манлай уяач Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Хүннү халтар азарга
  2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Дорждалайн Баяндэмидийн Нарт хонгор азарга
  3. Ажнай цавьдар азарга
  4. Л.Ганбаярын хар азарга
  5. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат ганбаатарын Батбаатарын бор азарга 
Соёолон насны уралдаанд: 
  1. Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Алдарт уяач Пүрэвийн Батсайханы хүрэн халзан
  2. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын уугуул Батсайханы Саянсанаагийн хул
  3. Төв аймгийн Аргалант сумын харьяат Ширчингийн Доржготовын хонгор 
  4. Архангай аймгийн Цэнхэр сумын уугуул Доржжанцангийн хонгор
  5. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул Ганбаатарын хул тус тус хурдалжээ.
Дааганы уралдаанд: 
  1. Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн халзан, 
  2. Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Будын Дуламсүрэнгийн хонгор,
  3. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын харьяат Монгол Улсын Манлай уяач Гончигжавын Мөнхсайханы хул, 
  4. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Бүдын Отгонсэлэнгийн халзан (Монгол Улсын Тод манлай уяач Т.Ихбаяр уясан),
  5. Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбооны тэргүүлэгч гишүүн Сэлэнгэсайханы Галтын хүрэн даага тус тус хурдалжээ. 
 
 

Зүүн бүсийн хурдад Алдарт уяач П.Батсайханы хүрэн халзан соёолон түрүүлжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188