• Өнөөдөр 2025-04-30

Өнөөдөр "Токио-2020" зуны олимпын наадмын хаалтын ёслол болно

2021-08-08,   405

           Токиогийн Олимпын бамбарыг буулгаж, “Парис-2024”-т шилжүүлэн өгөх хаалтын ёслолын ажиллагаа Улаанбаатарын цагаар 19.00-д эхэлнэ. 
 
Хаалтын ёслолд Монголын багийн тугийг чөлөөт бөхийн тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл зална. Тэрбээр чөлөөт бөхийн хамгийн хүнд жинд медалийн төлөө барилдан тавдугаар байрт орсон билээ. 
 
Урьд өмнөх олимпоос ялгаатай нь энэ удаагийн хаалтын ёслолд харьцангуй цөөн тамирчин оролцох юм. Учир нь коронавирусийн цар тахлын улмаас тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор Олимпын тосгоныг орхих журам үйлчилж буй. Тиймээс ихэнх тамирчин хэдийн нутаг буцсан. Харин тэмцээн уралдаан нь наадмын сүүлчийн өдрүүдэд болсон төрлийн тамирчид хаалтын ёслолын гол цөмийг бүрдүүлэх болно.

Өнөөдөр "Токио-2020" зуны олимпын наадмын хаалтын ёслол болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188