• Өнөөдөр 2025-06-20

Чингис хаан буудлын шатахуун хангамжийн байгууламж ажиллаж эхэллээ

2021-08-08,   275

             Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан” шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг нээж, ашиглалтад оруулснаар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. ИНЕГ-аас мэдээлж буйгаар тус байгууламж нь 1920 метрийн урттай, сумалгааны хос шугам гидрант системтэй, 6400 тонн шатахууны багтаамжтай аж.
 
Тодруулбал, нисэх буудлын шатахуун хангамжийн албаны тус байгууламж нь гурван агаарын хөлөгт нэгэн зэрэг үйлчилж, шатахууны сумлагаа хийх хүчин чадалтай аж. Зургаан ширхэг агаарын хөлгийн зогсоол дээр байрлах 14 ширхэг гидрантын хавхлагаас түлш түгээх зориулалтын диспенсэр автомашинаар хийдэг байна. Нэг минутанд 1000 галлон буюу 3780 литр хүртэл шахах техникийн хүчин чадалтай аж.
 

Чингис хаан буудлын шатахуун хангамжийн байгууламж ажиллаж эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188