• Өнөөдөр 2025-04-30

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд 13 настай охиныг олон удаа хутгалж, амийг нь хөнөөжээ

2021-08-08,   2620

Бага насны хүүхэд нэгнийхээ аминд халдсан харамсалтай хэрэг гарчээ.

           Тодруулбал, өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 07-ны өдрийн 18:02 цагт цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Баянзүрх дүүргийн  14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх” дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор хэргийн газарт очиход эрэгтэй, эмэгтэй бага насны хоёр хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байдалтай байсан учраас Яаралтай түргэн тусламж болон Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авчээ.
 
        Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд олон тооны хутганы шархтай, нас барсан, нэг хүүхэд нь олон тооны хутганы шархтай, хүнд гэмтсэн ухаангүй байдалтай байсан тул уг хүүхдийг ГССҮТ хүргэж, хохирогчдын хэн болохыг тогтоох, гэмт хэргийг үйлдсэн этгээдийг шуурхай илрүүлэх чиглэлээр ажиллаж, гурван цагийн дотор хохирогчдын хэн болох, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олж тогтоожээ.
 
               Дээрх гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй Э гэгч нь газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох долоон настай эрэгтэй Э гэгч нь хүнд гэмтэж, ухаангүй байдалтай байгаа юм. Тус гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй Б гэгчийг холбогдуулан гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тогтоохоор дүүрэг дэх цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд 13 настай охиныг олон удаа хутгалж, амийг нь хөнөөжээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-08 23:18:33
    .: Ewii dee hairan shan hvvhedvvd
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-08-08 12:52:46
    Ххх: Бурхан минь
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188